Үйлчилгээний нөхцөл

Нэг. Нийтлэг үндэслэл

  • www.altaitavanbogd.com нь "Даймонд Стар" ХХК-ийн интернет худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд дараах журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  • www.altaitavanbogd.com - ийн үйлчилгээг авахдаа та 16 наснаас дээш байх ёстой бөгөөд энэ нь та энэхүү хэрэглэх нөхцөл, шаардлагыг ойлгох бүрэн чадамжтай гэдгээ нотлохын зэрэгцээ, үүнийг зөвшөөрөн, дагаж мөрдөнө гэсэн үүрэг юм.
  • Худалдан авагч нь худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
  • Компани вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
  • Даймонд Стар ХХК-ийн интернет худалдаа Монгол Улсын хуулын дагуу бүх худалдаа төгрөгөөр хийгдэнэ.
  • Та www.altaitavanbogd.com" - р үйлчлүүлэхдээ заавал гишүүнчлэлийн бүртгэлтэй байх шаардлагагүй.

Хоёр.Үйлчлүүлэгчийн эрх

  • Худалдан авагч вэб сайтын талаар санал гомдол, шинэ бараа захиалж авах хүсэлт, шинэ санал, шүүмжлэлийг вэб сайт руу чөлөөтэй илгээх эрхтэй.
  • Барааны талаар мэдээлэл авах хэрэглэгчийн эрх.
  • Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн буруугаас учирсан гэм хорхирлыг нөхөн төлүүлэх хэрэглэгчийн эрх.

Гурав. Цагийн хуваарь

  • www.altaitavanbogd.com вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд барааны хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгдэнэ.
  • Бараа хүргэлт өдөр бүр 10:00 - 17:00 цаг хүртэл.
  • Интернет худалдааны мэргэжилтэн ажлын өдрүүдэд 9:00 - 18:00 цаг хүртэл ажиллана.

Дөрөв. Бараа буцаах үйлчилгээ

  1. Үйлчлүүлэгч худалдан авалт хийхдээ сонголтоо зөв хийх үүрэгтэй.
  2. Хүргэлтээр ирсэн барааг худалдан авагчийн буруугаар буцаах тохиолдолд барааны үнийн дүнгийн 10%-тай тэнцэх хэмжээний алданги (алдагдсан боломжийн өртөг), мөн хүргэлтийн зардал болох 5,000 төгрөгийн хамт барааны төлбөрөөс нь суутгаж үлдсэн мөнгийг буцаасан барааг хүлээж авснаас хойш ажлын 3 хоногт багтаан худалдан авагчийн данс руу шилжүүлнэ.
  3. Сэтгэл ханамжийн баталгаагаар барааг солих журам/ШӨХТГ-р баталгаажсан/ :
  • Барааг худалдан авсанаас хойш 2 хоногийн дотор тухайн барааны чанар байдлыг муутгаагүй тохиолдолд сэтгэл ханамжийн баталгаагаар размер сольж болно.
  • Барааг солиулахдаа дараах шаардлагыг нэгэн зэрэг хангасан байна:
  • Худалдан авалт хийснээс 3 хоногийн дотор хүсэлт гаргасан байх.
  • Тухайн бараа нь шошго, кассын талон, өөрийн зориулалтын хайрцагтайгаа байх.
  • Тухайн бараа нь гадаа хэрэглэгдээгүй, өнгө алдаагүй, хиртэйгүй гэмтээгүй байх.

Тухайн барааг зориулалтын дагуу хэрэглэх боломжгүй байгаа тохиолдолд түүнийг "үйлдвэрлэлийн доголдолтой бараа" гэж үзнэ.
Тухайн бараа нь адил төрлийн байраанаас гадаад, дотоод байдлаараа илт ялгаатай, мэдэгдэхүйц өөр байгаа тохиолдолд түүнийг "загварын доголдолтой бараа" гэж үзнэ.

Журмын энэ хэсэгт зааснаас бусад тохиолдлыг барааны доголдолд тооцохгүй.

Худалдан авагчийн гомдлыг шийдвэрлэхдээ буцаасан барааг бэлэн мөнгөөр олгох боломжгүй тул үнийн дүнтэй тэнцэх бараагаар солих буюу түүнээс их үнийн дүнтэй бараагаар сольсон дохиолдолд зөрүү төлбөрийг авч кассын талон бичиж, кассын зарлагын ордертоо баримтуудыг хамт хавсаргана.

6.   Та бараагаа солих болон буцаах үйлчилгээг СБД дүүрэгт байрлах "Алтай Таван Богд" төв  салбар дэлгүүрт ирж хийнэ.

Барааг солиулахдаа дараах шаардлагыг нэгэн зэрэг хангасан байна:

  1. худалдан авалт хийснээс 3 хоногийн дотор хүсэлт гаргасан байх.
  2. тухайн бараа нь шошго, кассын талон, өөрийн зориулалтын хайрцагтайгаа байх.
  3. тухайн бараа нь гадаа хэрэглэгдээгүй, өнгө алдаагүй, хиртэйгүй гэмтээгүй байх.